Sustainability MN

Бидний хамгийн чухал үнэт зүйлс нь манай хамт олон, тэдний гэр бүл, байгаль орчин, нийгэм, соёлынхоо өмнө хүлээсэн үүрэг билээ. Бидний нандигнан хайрладаг хамгийн үнэ цэнтэй хөрөнгө бол манай хамт олон. Иймээс ч бид хувь хүний сургалт хөгжил, нийгэмд тустай санал санаачилга, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх дотоод арга хэмжээг тасралтгүй зохион байгуулдаг.
VML сан нь ажилчид болоод тэдний ойр дотнынхонд тулгарсан нийгмийн асуудлыг тэгш, хүртээмжтэй байдлаар шийдэхийг эрхэмлэдэг. Сайн дурын үндсэн дээр байгуулагдаж, ажилчдын маань манлайлал дор үйл ажиллагаагаа явуулдаг тус сан нь манай компанийн үнэт зүйлсийг илтгэх нэгэн тод илрэл билээ.
Жил бүрийн Монгол бахархлын өдрөөр бид байгууллагаараа үндэснийхээ дээлийг өмсөж, Монголынхоо ёс заншил, түүх, уламжлалтай танилцдаг билээ. Өнгөрөгч жил бид Монгол бичгийн хүндэт багш Б.Алтантуяаг урин түүхт Монгол бичгийн уламжлал, соёлын талаар сонирхолтой мэдээлэл авч, Монгол таталган бичгээр нэрээ бичих дадлага ажиллалаа.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү өдөрт дэлхий даяар нийт 100 гаруй оффисын 13,000 гаруй ажилтан хамрагдлаа. Монгол дахь салбар Майнд Плас компанийн хувьд “Ub Shelter” эзэнгүй нохой муурын асрамжийн газар хоол тэжээл, хэрэгцээт эд зүйлсийг сайн дураараа хандивлан олон зуун өхөөрдөм бяцхан амьтдад тусалснаа дуулгахад таатай байна.
Майнд Пласын залуучууд жил бүр сэтгэл зарсхийм, аймшигт сүнсний баярыг дурсамж дүүрэн, өргөн дэлгэр тэмдэглэдэг заншилтай. Энэхүү баяраар бид өөрсдийн хамгийн дуртай аймшигт дүрд хувиран айдас дүүрэн ч хөгжөөнтэй, мартагдашгүй сүнстэй оффисын үдшийг өнгөрүүлдгээрээ алдартай. 😻 Сүнстэй оффисын мэнд хүргэе! 🩸⚰️

Холбоо барих



    БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

    Майнд Плас
    Улаанбаатар 14251,
    Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж,
    “Сити Плаза” байр, 6 давхар, #601
    Tel: 7011 1358 И-мэйл: mongolia@vmlyr.com