Байгаль Орчин, Нийгэм, Засаглал (БОНЗ)-ын хүрээнд хэрэгжүүлсэн санал, санаачилгуудыг олон нийтийн бүтээлч кампанит ажил болгон хувиргаж хамтын үнэ цэнийг холбох CSV (Connecting Shared Values) платформыг танилцуулж байна. Энэхүү платформ нь хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд урт хугацаанд тогтвортой хөгжихийг зурагласан бизнесийн загварчлалууд дээр суурилан боловсруулагдсан.
CSV платформ танд олон талт үйлчилгээний багцыг санал болгож байна. Үүнд зах зээлийн судалгаа шинжилгээнээс эхлээд стратеги төлөвлөлт, нийгмийн аливаа асуудалд бүтээлч шийдэл боловсруулах шинэ санаачилга хүртэлх бүх түвшинд хамтран ажиллах нээлттэй боломжийг багтаасан.
VML групп хэдэн зуугаар тоологдох нөлөөллийн аяныг дэлхий даяар өрнүүлж байгаа бөгөөд Майнд Плас компанийн хувьд ч Монголын зах зээлд олон талт нөлөөллийн аяныг хэрэгжүүлсээр байгаа билээ. Та бүхэн VML группийн олон улсад болон Монгол оронд хэрэгжүүлсэн онцлох бүтээлч ажлуудтай танилцана уу.
CSV платформоор дамжуулан соёлын өвийг хамгаалах, ахмад иргэдийн нийгмийн харилцааг дэмжих, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих болон байгаль орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн бүтээлч санаачилгуудад хамтран ажиллахыг уриалж байна.