Нүүр
Үйлчилгээ
Креатив
Судалгаа
CSV
Хүмүүс
Ажлын байр
Тогтвортой хөгжил
Мэдээ
Монгол
English
Menu
Майнд Пласт тавтай морил!
Уран бүтээлч сэтгэлгээг ухаалаг стратегитай уулзуулсан Майнд Плас.
Бидний гараа анх 2006 онд тавигдаж 2014 оноос дэлхийд алдартай WPP группийн албан ёсны гишүүн болон Y&R Mongolia нэрээр Монголдоо олон улсын зар сурталчилгаа, зах зээлийн судалгааны тэргүүлэгч, туршлагатай агентлаг гэдгээрээ танигдсан. 2018 онд VML болон Y&R компанийн нэгдлийн дүнд VMLY&R Mongolia болон өргөжиж 2022 оноос өнөөдрийг хүртэл Майнд Плас нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэхүү 18 жилийн хугацаанд бид уух уснаас уул уурхай хүртэл олон салбарт арвин туршлага хуримтлуулаад байна. Биднийг салбартаа тэргүүлэгч гэдгийг илтгэж 2016 онд Ази тивийн бүтээлч салбарын урдаа барих
“Spikes Asia”
наадмаас
Мөнгө
болон
Хүрэл
цом хүртсэн Монгол Улсын анхны, цор ганц агентлаг бол манайх.
Дэлхийн зар сурталчилгааны салбарын хамгийн нэр хүндтэй, томоохон компаниудыг үүсгэж, нэгтгэсэн WPP группийн харьяанд Майнд Плас компани өсөн торниж, маркетингийн цогц үйлчилгээг олон улсын стандартын дагуу харилцагчдадаа хүргэж байна. Үүнээс гадна WPP группийн жендерийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийн зорилт нь манай соёлын салшгүй нэг хэсэг билээ.
Манай судалгааны алба нь зах зээлийн судалгааны аргачлал болоод зөвлөх үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч Кантар компанитай хамтран ажилладаг. Энэхүү хамтын ажиллагаагаараа бид Кантарын олон улсын аргачлал, туршлага, мэдлэгийг Монголын зах зээлд нутагшуулан харилцагч компаниуддаа хэрэглэгчидтэйгээ шинэ түвшинд ойлголцож улмаар тэдний бизнесийн өсөлтийг хурдасгахад хувь нэмэр оруулдагтаа бид итгэлтэй байна.
Дээр дурдсанчлан Майнд Плас компани нь уран бүтээлч сэтгэлгээг ухаалаг стратегитай хослуулж харилцагчдынхаа бизнесийн өсөлтөд хувь нэмэр оруулахыг зорьдог. Өөрөөр хэлбэл манай харилцагч брэнд болоод тэдний хэрэглэгч хооронд гүн харилцаа үүсгэн олон нийтийн харилцааны шинэ стандарт тогтооход бид тэмүүлдэг билээ.
Бид харилцагчдынхаа алсын хараа, зорилтыг бодит болгохын төлөө 2006 оноос хойш өөрсдийн эрдэм мэдлэг, ур чадвар, авьяас билгээ харамгүй зориулсаар яваа билээ. Бид энэхүү хичээл зүтгэлийнхээ дүнд хэрэглэгчийн зан төлөв, үйлдлийн талаарх нарийн ойлголтуудыг нээж үүгээрээ дамжуулан хэрэглэгч болоод харилцагч брэндүүдийнхээ хоорондын харилцааг илүү боловсронгуй түвшинд хүргэн хамтын үнэ цэнийг бүтээсээр байна.
Бидний оюун санаагаараа жигүүрлэн, холбогдсон брэнд бүрээ амжилтад хөтлөх аялалд хамтдаа нэгдэцгээе.
СУДАЛГАА
Үйлчилгээ
КРЕАТИВ АЛБА
Үйлчилгээ
ШАГНАЛУУД
Spikes Asia Мөнгө болон Хүрэл цом
Энэ хугацаанд бидний гаргасан ололт амжилтуудаас онцолбол 2016 онд Сингапур улсад зохиогдсон олон улсын нэр хүндтэй
“Spikes Asia”
бүтээлч салбарынхны фестивалийн үеэр Монгол Улсаас анх удаа бүтээлч ажлуудаараа
Мөнгө
болон
Хүрэл
цомын шагналуудыг хүртсэн Монголын анхдагч болоод тэргүүлэгч агентлаг юм.
Оны шилдэг агентлаг
Монголын маркетингийн холбооны 2015 оны
“Шилдэг агентлаг”
болов.
Холбоо барих
Δ
БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
Instagram
Facebook
Linkedin
Майнд Плас
Улаанбаатар 14251,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж,
“Сити Плаза” байр, 6 давхар, #601
Tel: 7011 1358
И-мэйл:
mongolia@mindplus-mn.com
ӨӨРИЙН БҮТЭЭЛЧ КАРЬЕРЫН ЭХЛЭЛИЙГ ТАВЬ!
Чанар хяналтын мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Судалгааны албаны бүх төрлийн судалгаа, төслийн чанар хяналтын ажлыг гүйцэтгэх. Чанар хяналтын үндсэн процессыг хэрэгжүүлэнэ
Тавигдах шаардлага:
Бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй
Математик, эдийн засаг, статистик чиглэлээр суралцсан бол давуу тал болно. 1-ээс доошгүй жилийн ажлын туршлагатай
Албан бичиг боловсруулах, төлөвлөх, дүгнэлт хийх чадвартай
Багаар ажиллах, баг удирдан зохион байгуулах ур чадвартай
Хувийн зохион байгуулалт сайтай
Харилцааны ур чадвартай, хандлага сайтай
Ажлын болон цаг хугацааны ачаалал даах чадвартай
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай, Microsoft Excel программын дундаас дээш төвшний мэдлэгтэй
Нууцыг хадгалах, ёс зүйтэй байх
Дараах хаягаар анкетаа илгээнэ үү:
HR@mindplus-mn.com
Холбогдох дугаарууд:
89894820,
70111357
Захиргааны ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Компанийн захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан оновчтой хэрэгжүүлэх
Оффисын хэвийн үйл ажиллагааг хангах, хянах, компанийн бичиг хэрэг, байгууллагын соёл, гадаад болон дотоод имижийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа болон олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх
Байгууллагын дотоод сахилга дэг журмыг хангуулах, цаг ашиглалтад хяналт тавих, холбогдох журмуудын хэрэгжилтэд хяналт тавих
Оффисын бэлэн байдал, орчин, тохижилт, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, хяналт тавих, ажилтнуудын тав тухтай ажиллах орчныг бүрдүүлэх
Тавигдах шаардлага:
Бизнесийн удирдлага, харилцаа, сэтгэл зүй, хүний нөөцийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Багаар ажиллах, харилцах, зохион байгуулах өндөр ур чадвартай, эерэг хандлагатай
Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
Хууль эрх зүйн мэдлэгтэй, албан бичиг боловсруулах, төлөвлөх, дүгнэлт хийх чадвартай
Ажлын ачаалал даах чадвартай
Ёс зүйтэй, байгууллагын болон хувь хүний нууцыг чанд хадгалах чадвартай
Захиргаа, хүний нөөцийн чиглэлээр 1+ жил ажилласан туршлагатай
Дараах хаягаар анкетаа илгээнэ үү:
HR@mindplus-mn.com
.
Холбогдох дугаарууд:
89894820,
70111357
Тооцооны нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Тооцооны нягтлан бодогчийн өдөр тутмын гүйлгээ, тооцоог хийж, санхүүгийн програмд бүртгэн, холбоотой харилцагчидтай тооцоо нийлэх мөн сарын болон улирлын тайлан гаргана
Тавигдах шаардлага:
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
Нягтлан бодох бүртгэлээр бакалаврын зэрэгтэй
IFRS (санхүүгийн тайлагналын олон улсын стандарт) талаар зохих түвшний мэдлэгтэй
Татвар, НД-ийн хуулийн мэдлэгтэй
НД, НӨАТ, татварын зарим тайлангууд бие даан бэлтгэх чадвартай
Татварын мэргэшсэн сургалтад сууж байсан бол давуу талтай
Дараах хаягаар анкетаа илгээнэ үү:
HR@mindplus-mn.com
.
Холбогдох дугаарууд:
89894820,
70111357
Туслах арт директор
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ахлах арт директор болон бүтээлч багийн гишүүдтэй нягт хамтран брэнд болон кампанит ажлын бүтээлч санааг боловсруулах
Багийн бүтээлч үйл ажиллагаанд өөрийн шинэлэг санаа, хувь нэмрээ чөлөөтэй оруулах
Mood board, layout, presentation болон mockup загвар боловсруулах
Дизайны чиг хандлага, трендүүдийг судалж, шинэ санаа, шийдэл санал болгох
Фото болон видео зураг авалтын явцад арт дирекшн буюу уран сайхны зөвлөмж өгөх, хянах
Тавигдах шаардлага:
Зар сурталчилгаа, маркетингийн чиглэлээр их дээд сургууль төгссөн, энэ чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Дизайны мэдрэмжтэй, суурь ойлголттой
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Мэргэжлээрээ 2 жил ажилласан туршлагатай. (Дадлага, сайн дурын ажлаа тооцож болно)
Багаар болон бие даан ажиллах чадвартай
Олон төрлийн төсөлд хувьсан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай
Брэндийн удирдамж зааварчилгаатай ажиллаж байсан туршлагатай
Дараах хаягаар анкетаа илгээнэ үү:
HR@mindplus-mn.com
.
Холбогдох дугаарууд:
89894820,
70111357
Судалгааны албанд харилцагч хариуцсан менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Харилцагч байгууллагын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, судалгааны санал бэлдэж хүргүүлэх
Харилцагчийн бизнесийн асуудлыг тодорхойлох боломжтой судалгааны аргачлал судлах, асуулга зохиох
Дата шалгах, шинжлэх
Тайлан бичих, танилцуулах
Тавигдах шаардлага:
Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /статистик, судалгаа, маркетинг, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага чиглэлээр их дээд сургууль төгссөн байх/
Тоо мэдээллийг уншиж тайлбарлах, шинжлэх, дүгнэх чадвартай
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Харилцагчтай харилцах, ойлголцох чадвартай
Microsoft Office-ийн хэрэглээний программуудыг ахисан түвшинд эзэмшсэн байх
SPSS болон бусад судалгааны программууд дээр ажиллах чадвартай
Хувийн зохион байгуулалт сайтай
Багаар ажиллах чадвартай
Идэвх санаачилгатай
Дараах хаягаар анкетаа илгээнэ үү:
HR@mindplus-mn.com
.
Холбогдох дугаарууд:
89894820,
70111357
Креатив албанд харилцагч хариуцсан менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Харилцагчийн үйлчилгээний стратеги боловсруулах
Харилцагчийн хэрэгцээ, шаардлагын дагуу шинэ концепц, шинэ шийдэл, компанит ажлуудын талаар креатив багтай хамтран ажиллах
Хамтын ажиллагааг бэхжүүлэх сайжруулах
Харилцагчийн гэрээ, төсөв хийх, хэрэгжилтийг ханган ажиллах
Тавигдах шаардлага:
Маркетингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Маркетинг, зар сурталчилгааны чиглэлээр туршлагатай, харилцагч байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцэж ажилладаг
MS Office (Word, Excel, PowerPoint) хэрэглээний программуудыг чөлөөтэй ашигладаг
Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Дараах хаягаар анкетаа илгээнэ үү:
HR@mindplus-mn.com
Холбогдох дугаарууд:
89894820,
70111357