Майнд Пласт тавтай морил!
Уран бүтээлч сэтгэлгээг ухаалаг стратегитай уулзуулсан Майнд Плас.
Бидний гараа анх 2006 онд тавигдаж 2014 оноос дэлхийд алдартай WPP группийн албан ёсны гишүүн болон Y&R Mongolia нэрээр Монголдоо олон улсын зар сурталчилгаа, зах зээлийн судалгааны тэргүүлэгч, туршлагатай агентлаг гэдгээрээ танигдсан. 2018 онд VML болон Y&R компанийн нэгдлийн дүнд VMLY&R Mongolia болон өргөжиж 2022 оноос өнөөдрийг хүртэл Майнд Плас нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэхүү 18 жилийн хугацаанд бид уух уснаас уул уурхай хүртэл олон салбарт арвин туршлага хуримтлуулаад байна. Биднийг салбартаа тэргүүлэгч гэдгийг илтгэж 2016 онд Ази тивийн бүтээлч салбарын урдаа барих “Spikes Asia” наадмаас Мөнгө болон Хүрэл цом хүртсэн Монгол Улсын анхны, цор ганц агентлаг бол манайх.
Дэлхийн зар сурталчилгааны салбарын хамгийн нэр хүндтэй, томоохон компаниудыг үүсгэж, нэгтгэсэн WPP группийн харьяанд Майнд Плас компани өсөн торниж, маркетингийн цогц үйлчилгээг олон улсын стандартын дагуу харилцагчдадаа хүргэж байна. Үүнээс гадна WPP группийн жендерийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийн зорилт нь манай соёлын салшгүй нэг хэсэг билээ.
Манай судалгааны алба нь зах зээлийн судалгааны аргачлал болоод зөвлөх үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч Кантар компанитай хамтран ажилладаг. Энэхүү хамтын ажиллагаагаараа бид Кантарын олон улсын аргачлал, туршлага, мэдлэгийг Монголын зах зээлд нутагшуулан харилцагч компаниуддаа хэрэглэгчидтэйгээ шинэ түвшинд ойлголцож улмаар тэдний бизнесийн өсөлтийг хурдасгахад хувь нэмэр оруулдагтаа бид итгэлтэй байна.
Дээр дурдсанчлан Майнд Плас компани нь уран бүтээлч сэтгэлгээг ухаалаг стратегитай хослуулж харилцагчдынхаа бизнесийн өсөлтөд хувь нэмэр оруулахыг зорьдог. Өөрөөр хэлбэл манай харилцагч брэнд болоод тэдний хэрэглэгч хооронд гүн харилцаа үүсгэн олон нийтийн харилцааны шинэ стандарт тогтооход бид тэмүүлдэг билээ.
Бид харилцагчдынхаа алсын хараа, зорилтыг бодит болгохын төлөө 2006 оноос хойш өөрсдийн эрдэм мэдлэг, ур чадвар, авьяас билгээ харамгүй зориулсаар яваа билээ. Бид энэхүү хичээл зүтгэлийнхээ дүнд хэрэглэгчийн зан төлөв, үйлдлийн талаарх нарийн ойлголтуудыг нээж үүгээрээ дамжуулан хэрэглэгч болоод харилцагч брэндүүдийнхээ хоорондын харилцааг илүү боловсронгуй түвшинд хүргэн хамтын үнэ цэнийг бүтээсээр байна.
Бидний оюун санаагаараа жигүүрлэн, холбогдсон брэнд бүрээ амжилтад хөтлөх аялалд хамтдаа нэгдэцгээе.
ШАГНАЛУУД
Spikes Asia Мөнгө болон Хүрэл цом
Энэ хугацаанд бидний гаргасан ололт амжилтуудаас онцолбол 2016 онд Сингапур улсад зохиогдсон олон улсын нэр хүндтэй “Spikes Asia” бүтээлч салбарынхны фестивалийн үеэр Монгол Улсаас анх удаа бүтээлч ажлуудаараа Мөнгө болон Хүрэл цомын шагналуудыг хүртсэн Монголын анхдагч болоод тэргүүлэгч агентлаг юм.
Оны шилдэг агентлаг
Монголын маркетингийн холбооны 2015 оны “Шилдэг агентлаг” болов.

Холбоо барих



    БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

    Майнд Плас
    Улаанбаатар 14251,
    Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж,
    “Сити Плаза” байр, 6 давхар, #601
    Tel: 7011 1358 И-мэйл: mongolia@vmlyr.com